2010.05.13

УИХ-ын удирдлага “Ногоон” бүлгийнхэнд эсэргүүцэл үзүүлжээ

УИХ дахь “Ногоон” бүлгийн гишүүн Д.Энхбат, Г.Баярсайхан, С.Оюун, Ц.Мөнх-Оргил нар энэ сарын 14-ний 9.30 цагаас эхлэн Төрийн ордны хойд талын цэцэрлэгт мод тарихаа мэдэгдсэн.

Тэдний үйл ажиллагааг нийслэлийн ногоон байгууламжийг өргөжүүлэх, экологийн талаарх төр, засгийн бодлогыг дэмжсэн үйл ажиллагаа хэмээн тайлбарлаж болох ч тус цэцэрлэгт Парламентын ордон барихыг эсэргүүцсэн улс төрийн үйлдэл гэж үзэж болно хэмээн “Ногоон” бүлгийн зарим гишүүн ярив.Гэтэл тэднийг УИХ, түүний Тамгын газрын удирдлага эсэргүүцэж эхлээд байна.

Г.Баярсайхан, Ц.Мөнх-Оргил, С.Оюун, Д.Энхбат нартай хамтарч Улаанбаатарын ганц шахам ногоон байгууламжийг хамгаалж жирийн иргэд, төрийн бус байгууллагынхан нэгджээ. Энэ нь УИХ-ын дэд дарга Г.Батхүүд огтхон ч таалагдаагүй гэнэ. Тэрбээр сайн сайхан санаачилга гаргагчдыг модоо услах усаар хангахгүй байхыг Тамгын газрынханд үүрэгдэж, мод тарих зөвшөөрөл өгсөн хэмээн Төрийн ордны хамгаалалтын албаны даргад ширүүлхээд авсан гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.