Г.Баярсайхан гишүүн удирдлагуудаа сэрээхээр зүтгэж байгаа гэнэ
2010.11.19

Г.Баярсайхан гишүүн удирдлагуудаа сэрээхээр зүтгэж байгаа гэнэ

МАХН нэрээ өөрчилж, үзэл баримтлалаа тодотгосон. Ах нам ийм зүйл хийж байхад дүү нам юугаараа дутах вэ гэсэн шиг АН залуу лидерүүд ч хөдөлгөөнд орж эхлэв. Хөдөлгөөн, клубын зохион байгуулалтанд орж, намынхаа унтаж буй удирдлагуудын чихэнд хонхны дуу илгээж байна. Үүний нэг нь Хүрээ дугуйлан залуучуудын байгууллага юм. Тус байгууллага нь ардчилалд залуусыг татан оролцуулах, намаа тэргүүний улс төрийн хүчин болгох зорилготой гэнэ. Харин байгууллагын удирдагч нь УИХ-ын гишүүн, АХХ-ны дэд ерөнхийлөгч Г.Баярсайхан юм байна. Тэрээр АН-ыг унтуулсан удирдлагаа сэрээх, сэргээхээр ийм зүйл хийж байгаа ажээ.Ардчилал сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.