Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
2012.01.20

Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Монголчууд төмрийн хүдрээ урд хөрш рүү түүхийгээр нь зөөж байгаа. Өнгөрсөн жил төмрийн үйлдвэрлэл 12 орчим хувиар буурлаа. Харин хүдрийн экспортын хэмжээ таван сая тоннд хүрч өссөн байна. Учир нь, Монгол Улс 2010 онд гурван сая гаруй тонн төмрийн хүдэр экспортолж байсан билээ. Улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадах зүйл гангийн үйлдвэрлэл хэмээн эдийн засагчид үздэг. Иймээс Монгол Улс металлургийн үйлдвэрлэл хөгжүүлэх нь чухал гэж буй. Дундговь аймгийн Оюут Овоогийн ордыг түшиглэж жилд 300 мянган тонн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр энэ оны өмнөхөн ашиглалтад орлоо. Уул уурхайн эдийн засагчдыг тооцоогоор жилд долоон сая тонн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулахад 800 тэрбум гаруй төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.