Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 100-д жагслаа
2012.01.27

Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 100-д жагслаа

«Хил хязгааргүй сэтгүүлчид» олон улсын байгууллагын жил тутмын «Дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний түвшин» хэмээх тайлан нийтлэгдлээ.10 дахь удаагийн энэ тайланд нийт 179 орон хамрагджээ. Хэвлэлийн эрх чөлөө бүрэн хэрэгжсэн  орноор Финлянд, Норвег, Эстон, Нидерланд, Австри тодорсон байна. Монгол Улсын рейтинг унаж, энэ удаагийн тайланд 100 дугаарт жагсчээ. Уг нь 2010 онд манайх хэвлэлийн эрх чөлөөгөөр 76-д орж байсан билээ.

 

Манай хойд хөрш ОХУ 142-т орж, 2010 онтой харь-цуулахад хоёр байр ухарсан. Харин Хятад улс 174-т бичигджээ. Сонирхолтой нь Африкийн    орнуудаас    Кабо-Верде /9/, Намиб /20/ хоёр эхний 20-д багтсан байна. Харьцуулахад АНУ 47 дугаар байранд оржээ. Харин Канад 10, Герман 19, Япон 22, Их Британи 28, Франц 38, Өмнөд Солонгос 44-т жагссан аж.

 

Энэ жил жагсаалтад шинээр Өмнөд Судан улс нэмэгдсэн бөгөөд 111 дүгээр байранд оржээ. Харин 2011 оны жагсаалтын сүүлчийг Иран, Сири, Туркменистан, Умард Солонгос, Эритрей мушгив. «Хил хязгааргүй сэтгүүлчид» байгууллага 1985 онд Парис хотод байгуулагджээ. Харин шүүмжлэгчид тус байгууллагыг Америкийн чиг хандлагатай бөгөөд АНУ болон түүний холбоотнуудад «арын хаалга» хэрэглэдэг хэмээн буруутгадаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.