МАХН, МҮАН хамтран хэлэлцүүлэг өрнүүлнэ
2012.02.01

МАХН, МҮАН хамтран хэлэлцүүлэг өрнүүлнэ

МАХН, МҮАН хамтран маргааш “Багшийн үнэ цэнэ” хэлэлцүүлгийг Эх орон тусгаар тогтнол-Шударга ёсны ордонд 10.00 цагт зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэгт нийслэлийн дунд сургуулийн багш нарын төлөөлөл оролцохоос гадна МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нараас гадна бусад удирдах төвшнийхөн ч оролцох аж. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төлөөллийг ч оролцуулахаар урилга илгээжээ. 


Хэлэлцүүлгээр “Багш нарын үнэлэмжийг нэмэгдүүлэх замаар нийгмийн чинээлэг дундаж давхарыг бүрдүүлэх нь үндэсний хөгжлийн хөдөлгүүр болох нь”, ”Даяаршлал ба үндэсний боловсролын тогтолцоо”, Ёс суртахуунлаг, чинээлэг, чадварлаг гишүүд бүхий хөгжингүй нийгмийг цогцлоож чадах чадварлаг төрийг бий болгоход багш нарын үүрэг роль” сэдвийн дор илтгэлүүд тавигдах юм байна. Түүнчлэн боловсролын байгууллагуудыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах. Багш нарын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний бодит орлогын үнэ ханш, инфляцийн өсөлтөөс давж байхаар бүрдүүлэх. Чадварлаг төр байгуулахад багш нарын түүхэн үүрэг зэрэг асуудалд анхаарал хандуулж, гарцыг тодорхойлох, төрийн бодлогод тусгуулах чиглэлээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эцэст нь хэлэлцүүлэгт оролцогчдын хувьд шаардлага, мэдэгдэл гаргахаар төлөвлөжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.