МАН-ын III Бага хурал болно
2012.02.02

МАН-ын III Бага хурал болно

МАН-ын гуравдугаар Бага хурал өнөөдөр 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. Тус Бага хуралд 200 гаруй гишүүн оролцох ёстой, тэдний багагүй хэсэг нь УИХ-ын гишүүд тул өнөөдөр хуралдах байсан чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага хүссэн билээ.


Дээрх хуралдаанаас гарах хамгийн том шийдвэр нь МАН-ынхан 20 жилийг харсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг батлах явдал. Тус нам“Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд 21 аймагт ажиллаж иргэдийн дуу хоолойг сонсоход улс орны болон орон нутгийн хөгжилд урт хугацааны, шинжлэх ухааны үндэслэл, эдийн засгийн тооцоо, судалгаа бүхий нэгдсэн бодлого, төлөвлөлт үгүйлэгдэж буйг сануулж, энэ чиглэлээр хөтөлбөр боловсруулахыг хүссэн юм. Энэ дагуу МАН-ынхан эрдэмтэдтэй хамтран ажиллаад 20 жилийн дараа Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гаргаад буй билээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.