Топ-20 индекс өслөө
2012.02.07

Топ-20 индекс өслөө

Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар нийт 32 компанийн 174.7 мянган ширхэг хувьцааг 123.4 сая төгрөгөөр арилжлаа. Хөрөнгө оруулагчид “АПУ” компанийн 13302 ширхэг хувьцааг 50.1 сая төгрөгөөр худалдан авчээ. Тус компанийн хувьцааг 180 (4.86%)-аар өсгөж, нэгжийг нь 3880 төгрөгөөр худалдан авсан байна.


Тус арилжаагаар 13 компанийн хувьцааны ханш өсөв. “Могойн гол” компанийн хувьцааны ханш 2200 (8.46%)-аар өсч, 28200 төгрөг болжээ. Бусдынх нь хувьцааны ханш 500-аас бага төгрөгөөр өслөө. Харин есөн компанийн хувьцааны ханш буурсан. “Дархан тээвэр” компанийн хувьцааны ханш 4269 (15%)-аар буурч, 24191 төгрөг болов. Бусдынх нь хувьцааны ханш 1000-аас бага төгрөгөөр буурсан юм.

Тэгвэл 10 компанийн хувьцааны ханш хэлбэлзэлгүй, тогтмол байжээ.Арилжааны дүнгээр Топ-20 индекс 20416.07 нэгжид хүрч, өмнөх өдрийнхөөсөө 351.39 нэгжээр буюу 1.75 хувиар өссөн байна. “Могойн гол”, “Багануур”, “АПУ” компанийн хувьцааны ханшийн өсөлт индексийг дээш нь түлхэв. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд 25.9 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь өмнөхөөсөө 19.2 тэрбум төгрөгөөр тэлсэн үзүүлэлт билээ.

Монголын хөрөнгийн бирж
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.