Монголбанк 40 сая ам.доллар худалдаж авлаа
2012.02.28

Монголбанк 40 сая ам.доллар худалдаж авлаа

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 53.3 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлснээс 40 сая ам.долларыг 1329.62 төгрөгийн хаалтын ханштайгаар авчээ.

Төв банкинд ам.доллар худалдах санал ирээгүй аж. Мөн энэ өдрийн худалдаагаар 40 сая юанийг худалдан авах саналыг 100 хувь биелүүлжээ.Валютын дуудлага худалдааны тухайГадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.
Эх сурвалж
Монголбанк
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.