2009.10.13
Ирэх онд нэг доллар 1418.2 төгрөгтэй тэнцэх нь
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болохоор ирэх оноос Монгол Улсын гадаад валютын нөөц огцом нэмэгдэхээр байгаа. Уг орд бүрэн хүчин чадлаараа 2012 оноос ажиллаж эхлэх ч эхний ээлжинд орд газар бүтээн байгуулалтыг дагасан асар их гадаад валютын урсгал Монголыг чиглэнэ. Тиймээс ч ам.долларын төгрөгтэй харьцах ханш ирэх онд харьцангуй тогтворжино гэсэн прогнозыг Засгийн газар хийсэн байна. Гэхдээ эхний жилд ам.долларын ханш шууд суларна гэж ойлгож болохгүй аж. Оны дунджаар нэг ам.доллар 1418.2 төгрөг байх бололтой. Харин төгрөгийн ханш чангарах үөд ам.доллар 1401 төгрөгтэй тэнцэх тооцоог хийжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.