Монгол банк УИХ-д төрийн мөнгөний бодлогыг өргөн барив
2009.10.01

Монгол банк УИХ-д төрийн мөнгөний бодлогыг өргөн барив

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр Монголбанкны удирдлагууд өргөн барив.

Улс орны эдийн засгийн сааралтыг зогсоож, өсөлтийг сэргээж улмаар 2008 оны түвшинд ойртуулах, инфляфийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад ирэх оны мөнгөний бодлого чиглэж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж онцоллоо. Түүнчлэн хямралаас үүдэж банкны салбарт үүсч буй хүндрэлийг даван туулах, чанаргүй зээлийг багасгах, эрсдлийг бууруулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулахаар болсноо мэдэгдлээ.

УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулганаар улс орны ирэх оны хөгжлийн түвшинтэй холбоотой олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөж буйн нэг нь Төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэл юм гэдгийг УИХ-ын дарга энэ үеэр онцлоод энэхүү бодлогыг хуулийн хугацаанд боловсруулж өргөн барьсанд нь Монголбанкны удирдлагуудад талархал илэрхийллээ.

Төсөл өргөн барихад УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Д.Балдан-Очир, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, албаны бусад хүн байлцав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.