Аж үйлдвэрийн салбарын өсөлт 287.8 тэрбум төгрөгт хүрчээ
2012.03.12

Аж үйлдвэрийн салбарын өсөлт 287.8 тэрбум төгрөгт хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2012 оны эхний  хоёр сард 287.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 20.6 тэрбум төг буюу 7.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, молибдений баяжмал, цайрын баяжмал, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.477.3 хувь, архи, ариун цэврийн цаас, зүсмэл материал, хивс, шар айраг, шингэн сүү, нарийн боов, талх, амтат ус, ундаа, шахмал түлш, бетон зуурмаг зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1 хувиас 7.9 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

 Төмөр замын тээврээр эхний хоёр сард 3263.0 мян.т ачаа, давхардсан тоогоор 609.9 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 674.0 мян.т буюу 26.0 хувь, зорчигчдын тоо 37.3 мян.хүн буюу 6.5 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого 68.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.8 тэрбум төг буюу 47.3 хувиар өсчээ.

 

Агаарын тээврээр  оны эхний хоёр сард 553.7 т ачаа, давхардсан тоогоор 94.1 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 301.6 т буюу 2.2 дахин, зорчигчдын тоо 28.4 мян.хүн буюу 43.1 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 22.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.0 тэрбум төг буюу 22.4 хувиар өсчээ.

Нийтлэлч
П.Наран
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.