Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо
2012.03.14

Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган зарим шүүгч, Ерөнхий шүүгчийг томилов. Зундуйн Хосбаярыг Хөвсгөл аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Пүрэвсүрэнгийн Батсайханыг Орхон аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Жигмэддоржийн Долгормааг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Намдагсүрэнгийн Батсайханыг Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Бямбаагийн Алтанцэцэгийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Эрдэнэжаргалын Ариунааг Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Намдагсүрэнгийн Батсайханыг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Эрдэнэжаргалын Ариунааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө.Шинээр томилогдсон шүүгчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүгчийн үнэмлэхээ гардаж авлаа.
Эх сурвалж
Ерөнхийлөгчийн ХМА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.