Эх орны хишгийг ирэх даваа гаригаас олгоно
2012.03.23

Эх орны хишгийг ирэх даваа гаригаас олгоно

“Хүний хөгжлийн сан”-гийн мөнгө цагтаа орохгүй нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Учир нь Сангийн яаманд сангийн орлого саатсан ажээ. Гэхдээ Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын “Хүний хөгжил сан” хариуцсан мэргэжилтэн Л.Амартүвшингийн мэдээллээс үзэхэд ирэх даваа гарагт буюу энэ сарын 26-наас эх орны хишгийг өгөх юм.

Та бүхэнд сонирхуулахад: Хүний хөгжил сангийн орлого нь дараах эх үүсвэрүүдээс бүрдэх хууль эрх зүйн заалттай.
Хүний хөгжил сангийн тухай хууль

ХҮНИЙ ХӨГЖИЛ САН, ТҮҮНИЙГ БҮРДҮҮЛЭХ, АРВИЖУУЛАХ

3 дугаар зүйл. Хүний хөгжил сан, түүнийг бүрдүүлэх эх үүсвэр

3.1.Энэ хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээр бүрдсэн хөрөнгийг Хүний хөгжил сан /цаашид “cан” гэх/ гэнэ.
3.2.Сангийн орлого нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
3.2.1.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын
тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох
хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого;
3.2.2.ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох,
боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт
малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг;
3.2.3.энэ хуулийн 5.1-д заасан хөрөнгө оруулалтаас орох цэвэр ашиг;
3.2.4.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл.
3.3.Сангийн хөрөнгийг Монголбанк дахь тусгай дансанд байршуулна.


Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.