Нийслэлийн хүн ам 2030 он гэхэд 1,7 сая болно
2012.04.14

Нийслэлийн хүн ам 2030 он гэхэд 1,7 сая болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын тухай баримт бичиг, Зуслангийн Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн хоршоо хөгжүүлэх дэд хөтөлбөр зэрэг Улаанбаатар хотын хөгжлийн чухал бичиг баримтуудыг хэлэлцсэн.

Улаанбаатар бүсийн хүн амын хэтийн төлөв нь 2020 он гэхэд Монгол улсын нийт хүн ам 3,1 сая байх тохиолдолд 1,5 сая байна гэж тооцоолжээ. Мөн 2030 онд Монгол улсын нийт хүн ам 3,5 сая байхад Улаанбаатарт 1,7 сая буюу тал хувь нь оршин суух ажээ.

Хэтийн чиг хандлагад хамгийн гол асуудал нь төвлөрлийг сааруулах, суурьшлыг зөв зохион байгуулах асуудал бий. Үүний тулд дагуул хот, бүс нутгийг хөгжүүлэх үзэл баримтлалыг хотын хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан байна.

Хөгжлийн төлөвлөгөөнд дурьдсанаар 2030 он гэхэд орон сууцны 22 хороолол, үйлдвэрлэлийн 5 гэх мэт нийт 47 хороолол барьж байгуулах ажээ. Улаанбаатар хотын замын сүлжээний хувьд 2020 он гэхэд 467 км замыг шинээр барьж 2030 он гэхэд нийт 3000 орчим км авто зам шинээр тавигдах агаад үүнийг хэрэгжүүлснээр одоогийн авто замын түгжрэл байхгүй болох аж.

Түүнчлэн нийслэлд метро барих ажил 2016 оноос эхэлнэ. Энэ мэтээр төлөвлөсөн олон ажил нийслэлд байгаа ажээ.

Эх сурвалж: Монцамэ М.Жаргал

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.