Медведев дөрвөн жилийн хугацаанд юу хийснээ тайлагнажээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев
2012.04.26

Медведев дөрвөн жилийн хугацаанд юу хийснээ тайлагнажээ

Өнөөдрийн “Нийгмийн толь сонинд” Дмитрий Медведев өнгөрсөн дөрвөн жил юу хийснээ тайлагналаа гэсэн гарчигтай нийтлэл гарчээ . Үүнд бичсэнээр

Бүрэн эрхийнх нь хугацаа хоёр долоо хоногийн дараа дуусч буй ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Кремльд Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр үг хэлэв. Нэг цагийн турш тавьсан илтгэлдээ тэрбээр ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийнхээ ажлын тайланг тавьсан бөгөөд ирээдүйн зорилтуудаа ч тодорхойлжээ.

Дмитрий Медведев одоогийн төрийн тэргүүний хувьд мэдэгдэхдээ, Орос улсад чөлөөт иргэний болон эдийн засгийг хөгжүүлэх нь түүний тэргүүлэх зорилт байсан гэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “сүүлийн жилүүдийн амжилтуудыг дэлгэрэнгүй тайлбарласан байна. Тухайлбал, хүн амын амьдралын түвшин нэмэгдэж, үнэ ханшийн болон ажилгүйдэл хамгийн бага түвшинд хүрч, төрөлт өссөн.

Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш анх удаа Орос улсад хүн амын ердийн өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдсан. Манай нийгэм өөр болсон. Илүү нээлттэй, амжилттай. Улс орон маань илүү тав тухтай болон амьдрахад сонирхол татахуйц болсон” хэмээн Кремлийн төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ он жилүүдийг дүгнэн хэлжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг тухайн сонины есдүгээр нүүрээс уншаарай.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.