Ц.Батбаяр гишүүн ангийнхандаа зовлонгоо ярьжээ
2012.04.30

Ц.Батбаяр гишүүн ангийнхандаа зовлонгоо ярьжээ

НИТХ-ын сонгуулийн тухай хуулийг сая баталсан. Энэхүү хуулийг батлахад эрхэм гишүүд нэлээд маргалдсан юм. Ямартай л УИХ-ын эрхэм гишүүн Ц.Батбаяр "Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуульд дандаа мөнгөтэй хөрөнгөтэй нь нэр дэвшдэг, дараа нь хотын удирдлагад шахалт үзүүлдэг.

Тийм ч тендерийг манайд өгсөнгүй гэх шалтгаанаар хотын даргыг огцруулах асуудлыг тавьж ажил хийлгэдэггүй. Ийм зовлонг үзэж байсан хүний хувьд ярьж байна. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай төсөлд тэдэн хувь нь иргэдийн төлөөлөл байна гэсэн заалт оруулах ёстой" хэмээн зүтгэв.


"Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр" гэсэн цэцэн үг байдаг гэдгийг эрхэм гишүүд эрх биш мэддэг байлгүй дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.