Цөмийн туршилтыг энэ долоо хоногт хийж магадгүй
2012.05.01

Цөмийн туршилтыг энэ долоо хоногт хийж магадгүй

ТОКИО./ИТАР-ТАСС/. Умард Солонгос гурав дахь цөмийн туршилтаа энэ долоо хоногт явуулж магадгүй байгаа тухай Киодо агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, ийм мэдээллийг АНУ-ын эрх баригчид Өмнөд Солонгосын Засгийн газарт өгсөн байна.
 
Умард Солонгос 12-оос хэдэн арван цөмийн цэнэгтэй байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд тэдгээрийг нэгийг энэ долоо хоногт дэлбэлж магадгүй байгаа аж.

Умард Солонгос цөмийн шинэ туршилт явуулахад бэлэн болсон тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм.
 
Цөмийн шинэ туршилтыг Умард Солонгосын зүүн хойд зүгт оршдог полигонд явуулж магадгүй байна. Өмнө нь 2006, 2009 онуудад уг полигонд газар дор цөмийн туршилт явуулж байсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.