2008.01.01

Малайз руу визтэй зорчдог болно

Манай улсын иргэд  хар тамхины хэрэгт ихээр холбогдох болсон. Тэр дундаа Малайзаас хар тамхи авчирч, Хятадын хил давуулах явдал ихээр гарч байна. Тиймээс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд Малайз руу визгүй зорчдогоос болж хар тамхи зөөх боломж олгож байгаа учир тус улс руу визтэй болгох үүрэг өгсөн” байна. Одоогийн байдлаар тус ажлын явц эхэн шатандаа явж байгаа бөгөөд визтэй болгох асуудлын талаар Малайзын талд  албан тоот илгээсэн байгаа аж.  
Сүүлийн үеийн мэдээллээр Монголын 30 иргэн БНХАУ-д хар тамхи, мансууруулах бодис зөөсөн, бусдад дамжуулсан хэрэгт татагдсаны 22 нь ял эдэлж, бусад нь шүүх хурлаа хүлээж байгаа гэнэ. Эдгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 92 хувь нь Малайзаас хар тамхи зөөвөрлөсөн ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.