2008.01.01
АМГ-ын дарга асан Д.Батхуягийг ирэх даваа гарагт суллах гэнэ
Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, энэ сарын долооноос сэжигтнээр тооцон Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан билээ.
Түүнийг өнгөрсөн оны сүүлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 264 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгт татан шалгаж байсан ч прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож байсан юм.
Мөн Ашигт малтмалын газрын дарга байхдаа 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж, ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаагаар хориглосон журам гарсан үед эрх мэдлээ ашиглан 192 зөвшөөрөл олгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байв. Уг хэргүүдийг сэргээсэн учраас ийнхүү шалгаж байгаа аж.
Түүнийг сэжигтнээр тооцон 14 хоног хорих захирамж гарсан бөгөөд хугацаа ирэх даваа гарагт дуусч байгаа гэнэ. Иймээс Д.Батхуяг ирэх даваа гарагт суллагдаж магадгүй тухай эх сурвалжууд мэдээлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.