2012.05.24

Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг ирэх долоо хоногт олгоно

Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг ирэх долоо хоногт олгож эхлэхээр болжээ. Уг зээлийн санхүүжилт болох Хөгжлийн банкны 200 тэрбум төгрөгийн бондын эхний 50 тэрбум төгрөгийг Төрийн банкинд шилжүүлснээр ирэх долоо хоногт бага дунд орлогтой иргэд уг зээлийг авах юм байна. Харин орон сууцны зээлийн журамд заасан болзлыг одоогоор 100 орчим иргэн хангаад байгаа аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.