Уго Чавес ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлнэ
2012.06.07

Уго Чавес ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлнэ

Уго Чавес ирэх аравдугаар сард болох Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчээр бүртгүүлэх гэж байгаа талаар ерөнхийлөгчийн сонгуулийн штабын тэргүүн мэдэгдсэн байна. 


Штабын тэргүүн “ерөнхийлөгч өөрийн биеэр сонгуулийн хороон дээр ирж бүртгүүлэх болно” гэжээ.

Хэвлэлээр Чавесийг хорт хавдраа авахуулах хагалгаанд орсны дараа биеийн байдал нь тааруу байгаа гэх мэдээлэл гарч байгаад няцаалт өгөхийн тулд түүнийг албан ёсоор сонгуульд нэр дэвшинэ гэж олонд зарлаж байгаа хэрэг хэмээн ажиглагчид үзэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.