Гадаадад байгаа иргэдийн 2740 хүн нь саналаа өгөөд байна
2012.06.11

Гадаадад байгаа иргэдийн 2740 хүн нь саналаа өгөөд байна

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд өнөөдөр саналаа өгч байна.Монгол Улс 39 улсад дипломат төлөөлөгчийн газартай бөгөөд 17 улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд өчигдөр өглөөний 07.00 цагаас саналаа өгч эхэллээ. 9.00 цаг /Улаанбаатарын цаг/ -ийн байдлаар 221 монгол иргэн саналаа өгөөд байгаа ажээ. 

Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хамтарсан комисс хоёр цаг тутам мэдээ авч сайтад байршуулж байна. Комиссын албан ёсны мэдээгээр гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4 мянга 329 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлжээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлсэн. Хамгийн сүүлийн авсан мэдээллээр нийт  нийт 2740 хүн саналаа өгчээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.