УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллана
2012.06.08

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллана

УИХ-ын гишүүд Завхан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

МАН-аас УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Балдан-Очир нар ард иргэдийнхээ эрх ашгийн үүднээс Завхан аймгийн үйлдвэрчний  эвлэлийн, холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын  үсэг зурлаа. Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ард иргэд, улстөрийн гэж ялгалгүйгээр эвлэл дэн нэгдэх үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн түншлэлийг өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг завхан аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Нямсүрэн «Улстөрийн намуудтай гэрээ байгуулснаар улс орноо хөгжүүлж ард иргэдийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн түлхэц болно» гэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол «Завхан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай гэрээ  байгуулж,  ард түмний  эрх Ашгийн төлөө хамтран ажиллах болсондоо баяртай байна. Хэрэв УИХ-ын сонгуульд ялбал аймгийнхаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай үргэлж хамтарч ажиллана» гэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.