Гэр хорооллын иргэдээс 9-10 мянган төгрөг хураана
2012.07.21

Гэр хорооллын иргэдээс 9-10 мянган төгрөг хураана

Агаар бохирдуулж буй иргэн, аж ахуйн нэгжээс төлбөр хураамж авахаар Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд заасан билээ. Энэ дагуу гэр хорооллын айл өрхөөс төлбөр авах асуудлыг байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд хэлэлцэж байна.

Тус яамныхан гэр хорооллын иргэдийн дунд судалгаа явуулсны үндсэн дээр нэг айл жилд 4-5 тонн нүүрс, түлээ хэрэглэдэг гэж тооцоолжээ.

Иймээс мэргэжилтнүүд айл бүрээс жилд агаар бохирдуулсан төлбөрт 9-10 мянган төгрөг тооцон авахаар хэлэлцэж байгаа аж. Одоогоор 2012 онд гаргасан дээрх журмын дагуу автомашин, уурын зуух, үйлдвэрээс төлбөр авч байгаа юм. Харин нийслэлийн гэр хорооллын иргэдээс авах агаар бохирдуулсны төлбөр болох 9-10 мянган төгрөгийн хураамжийг орон нутагт бага байлгахаар тооцоолсон байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.