ЛОНДОНГИЙН ЭМГЭНЭЛТ ТҮҮХ
2012.03.15

ЛОНДОНГИЙН ЭМГЭНЭЛТ ТҮҮХ

Хүн төрөлхтөн хотжиж, үйлдвэржилтийн эрэн эхэлснээр олон ололт, дэвшилт гарсан боловч түүний сүүдэрт цөөнгүй асуудлууд урган гарч ирсэн нь хот орчмын агаар, хөрс, усны бохирдол байлаа.

Үүний хамгийн эмгэнэлтэй жишээ нь 1952 өвөл болсон Лондонгийн “ҮХЛИЙН УТААН ХӨШИГ” юм.

Энэ бүхэн нэг л өдөр гэнэт тохиосон хэрэг биш байлаа. Лондон хотод үйлдвэржилт цэцэглэн, хотын хүн амын тоо өсч, нүүрс хэрэглэх болсноор энэ бүхэн эхлэлтэй. 

Анхандаа хүмүүс нүүрсийг эвгүй үнэр гаргадаг, утаа болон хаягдал их, хөө тортогтой хэмээн хотын захиргаанд гомдол гаргадаг байсан гэдэг. Хэдийгээр үйлдвэржилт цэцэглэн хөгжиж байсан боловч, 1873-1891 онуудад амьсгалын замын өвчлөлттэй холбоотой нас баралт өндөр байсан тухай мэдээ тэмдэглэгдэн үлджээ.

Гэвч тухайн үедээ томуу, томуу төст өвчний дэгдэлт өвлийн улиралд ихэсдэг нь хүйтнээс болж байна гэж “буруу”-г өөр зүйлээс эрэх шалтаг болж байлаа. Үүнд хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд зэрэг дархлааны систем харьцангуй султай хүмүүс нас барагсдын дунд зонхилж байсан юм.

Харин 1952 оны өвлийг хүртэл Лондонгийн оршин суугчдын хувьд ч, засгийн газрын холбогдох байгууллагуудын хувьд ч энэ “утаа” үхэлд хүргэх хүртэл аюул учруулна гэж санаагүй болов уу.

1952 оны 12 сарийн 4-нд, агаарын anticyclone Лондон орчимд тогтсон бөгөөд, салхи тогтворжиж, агаарын чийгшил аажмаар нэмэгдсэнээр тавхан өдрийн дотор 4000 гаруй, дараагийн 2 сард барагцаагаар 8000 хүн нас баржээ. Энэ бол зөвхөн Лондонгийн хувьд бус дэлхий нийтийн хувьд “АЮУЛЫН ХАРАНГА” БОЛСОН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ ЮМ. Ингээд Лондончууд нас баралтын шалтгаануудыг ул суурьтай судалж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болсон байна.

Юун түрүүнд, өвчлөлтийн эх үүсвэрүүдийг тогтоох явдал чухал байв. Судалгаагаар үйлдвэрийн болон айл өрхийн дутуу шаталтаас ялгарсан тоосонцор, хорт хийнүүд, цаг агаарын огцом өөрчлөлт, мөн дизель түлшээр ажилладаг олон зуу автобусны утаа зэрэг нь өвчлөлд голлон нөлөөлсөн болохыг тогтоожээ.

Тухайн үед, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсноос олон сургууль, цэцэрлэг түр хааж, нийтийн тээвэр доголдож, үйлчилгээний газрууд, айлууд утаа нэвтрэхээс сэргийлэн хаалгаа цонхоо битүүлэх зэрэг арга хэрэглэж байсан ч харамсалтай нь НАС БАРАГСДЫН БАГАГҮЙ ХУВЬ НЬ ГЭРТЭЭ, ШӨНИЙН ЦАГААР ТААЛАЛ ТӨГСӨЖ БАЙНА.

Англи улс энэ бүхнээс сургамж авч, дараагийн 4 жилд олон өөрчлөлт хийсэн нь агаарын бохирдлын бүсчлэл тогтоох, хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжих, үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гаргах, цахилгаан станцуудыг хүн ам багатай районууд руу дэс дараатай нүүлгэн шилжүүлсэн явдал байлаа. Ингээд 1956 онд Английн парламент Цэвэр агаарин тухай хуулыг баталж хэрэгжүүлсэн юм. Энэ хуулийн дагуу агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээ авсны дотор Лондон хотод “агаарын хяналтын бүсүүд” бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чадсан юм.

Орчуулагч Б.Эрдэмбаялаг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.