Засаг байгуулахад Олимп нөлөөлөх нь
Энэ сарын 26-ны өдрөөс өмнө АН аль нэг нам, эвсэлтэй хамтарч, эвсэж Засгийн газраа байгуулах шаардлагатай болжээ.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдөр Зуны XXX олимп үзэхээр Лондонг зорино. Тэгэхээр УИХ-д олон суудал авсан АН-ынхан хуулийн дагуу Засгийн газраа байгуулах эрхээ яаравчлан хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна. Дайны хажуугаар дажин гэгчээр монголчууд Засгийн газраа байгуулах гэж мунгинаж байхад Олимп ч бас юу вэ дээ гэх нь ч байна.
Арга ч үгүй юм даа. Гурван ч өдөр хэлэлцээрийн ширээний ард суугаад зөвшилцөж чадахгүй байгаа нам, эвслүүд цаг хугацаанд баригдаж, «Бушуу туулай борвиндоо баастай» гэдэг шиг Засгийн газар байгуулчихаад урт насалж, удаан жаргаж амжилгүй тарах хэрэг гарах вий дээ хэмээн санаа зовинох нэгэн ч бас бий.