2012.07.26

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Лондонг зорино

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Английн Лондон хотод болох олимпийн наадмыг үзэхээр өнөөдөр мордоно. Тэрбээр хувийн зочиноороо Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц болон хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар хамт явах юм байна.

Энэ удаагийн зуны олимпийн нээлтэд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцоно.Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Олимпийн нээлтэд оролцож Монголынхоо баг тамирчдыг дэмжихээр очиж байгаа юм. Мөн олимпийн үеэр спортын уралдаан, тэмцээнээс гадна олон орны удирдагчдын уулзалт болох аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнтэй уулзана.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.