Олон улсын Бодибилдинг Фитнессийн холбооны төлөөлөгчдийг хүлээн  авч уулзав
2011.05.27

Олон улсын Бодибилдинг Фитнессийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд С.Батболд Олон улсын Бодибилдинг Фитнессийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авав. Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээн Монгол улс зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий сайд С.Батболд  Олон улсын Бодибилдинг Фитнесийн холбооны 1-р Дэд ерөнхийлөгч, Араб, Африкийн Бодибилдинг Фитнесийн холбооны Ерөнхийлөгч доктор Адел Фахим, Азийн БФХ-ны Дэд ерөнхийлөгч, Солонгосын БФХ-ны 1-р Дэд ерөнхийлөгч Хонг Ёнг Рун нарыг 2011 оны 5-р сарын 25-нд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтанд Монголын Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, тус холбооны нарийн бичгийн дарга Г.Очир, ЭМЯ-ны СБТГ-ын дарга С.Энхболд нар байлцаж Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээний бэлтгэл ажлын талаар

 танилцууллаа.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.