Биеийн тамир,спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болов
2009.10.28

Биеийн тамир,спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болов

УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс  баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дондог, Ч.Улаан, Очирбат нар асуулт асууж хариулт авлаа. Гишүүд нийслэл, аймаг орон нутгийн төвлөрсөн газар нийтийн биеийн тамир хөгжүүлэх, ялангуяа сум суурин газрыг спортын заалтай, биеийн тамирын талбайтай болгох, танхимын агааржулалт, мөсөн гулгуур, цэцэрлэг, талбай байгуулах зэргээр орчин нөхцлийг нь сайжруулах асуудал бүрхэг байгааг хэлж хэлэлцүүлгийн явцад тогтоолын төслийг дахин сайтар нягтлан үзэхийг анхаарууллаа.
Асуулт хариулт дууссаны дараа Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулж байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.