Афины тэнгэрт Монголын төрийн далбааг мандууллаа
2009.07.09

Афины тэнгэрт Монголын төрийн далбааг мандууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Сагсан бөмбөгийн идэрчүүдийн шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа.


Грекийн Афин хотноо энэ сарын 23-29-ны өдрүүдэд болсон Олон Улсын Хэмжээний 43 дахь наадамд Монголын идэрчүүдийн шигшээ баг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо иржээ. 40 орны 90 хотын баг тамирчид оролцсон энэ тэмцээн Монголын өсвөрийн сагсчдын чансаа олон улсын түвшинд ямар байгааг илтгэн харууллаа.

Ерөнхийлөгч, залуу үеийг зөв хүмүүжил төлөвшилтэй болгоход анхаарч байдгийн илрэл нь спортын өндөр амжилт гаргасан өсвөрийн тамирчдыг ийнхүү хүлээж авч уулзаж, урамшуулж байгаа явдал болж байна. “Наадмын босгон дээр сайхан мэдээ сонслоо. Спорт бол зөв хүмүүжил, төлөвшил бас шударга өрсөлдөөн. Монголын бүх хүүхэд спортын болон урлагийн сонирхолтой байж, түүгээрээ төлөвшиж, шударга өрсөлдөөнд багаасаа суралцаасай” гэж Ерөнхийлөгч хэллээ. Тэрээр мөн 2010 онд Сингапурт болох дэлхийн Хүүхдийн Олимпод амжилттай оролцохыг шигшээ багийн тамирчдад хүсэн ерөөлөө.
Монголчууд бөх, сур, бокс , буудлага гэх мэт ганцаарчилсан төрлүүдэд амжилт гаргадаг. Харин одоо сагс гэх мэт багаараа оролцдог төрөлд амжилт гаргаж эхэлж байна.

Монголын идэрчүүдийн шигшээ багийн тамирчид 2006 онд мөн Тайландын Бангкокт болсон Олон улсын хэмжээний наадамд хүрэл медаль хүртэж байсан юм байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХМА-наас мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.