Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
2009.05.05

Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Б.Долгор Засгийн газраас боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулахдаа Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбогдсон харилцааг нарийвчлан журамлах, барьцаа болон түүнтэй холбоотой шаардах эрх шилжүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах, газар, орон сууц зэрэг тодорхой төрлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах онцлог харилцааг тусгайлан зохицуулах, барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах түргэн шуурхай, зардал багатай аргыг хуульчлах чиглэл баримталсанаа сайд онцоллоо.

Арван бүлэг, 62 зүйлтэй эл хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй бусад хуультай уялдуулах үүднээс Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн одоогоор манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, түүний дотор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах талаар тусгайлан заагаагүй байгаагийн дээр үнэт цаасыг баталгаажуулж буй хөрөнгийг тусгаарлах, үнэт цаас гаргагч үүргээ гүйцэтгээгүй болон дампуурсан тохиолдолд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах асуудал тодорхойгүй байгааг зохицуулах үүднээс Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төслийг боловсруулжээ.


УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн өдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралаас үүдсэн хүндрэл, бэрхшээлийг даван туулах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд зөвхөн олимп болон дэлхийн аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагчид Засгийн газраас мөнгөн шагнал олгож байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн ажил, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагааны чанар, хүртээмж, үр өгөөжийг сайжруулах зорилгоор энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхэлдэг бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс мэргэжлийн үнэлгээ хийж дүгнэлт гаргах, магадлан итгэмжлэх ажлыг хуульчлахаар төсөлд тусгажээ.


Манай улсын хувьд хоср хөршид одоогоор өвчний халдвар гараагүй байна. Яамны зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, Халдвар судлалын үндэсний төвд 50 ор бэлтгээд байгаа. Мөн олон улсын нисэх онгоцны буудалд халуун хэмжигч багаж, өрөө тасалгаа гаргаж, асуумжийн шинжилгээ авах нөхцөл бүрдүүлсэн гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.