Спортын арга хэмжээг ивээн тэтгэв
2006 оны 11 дүгээр сард аймгийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах, шилжин явах цомын төлөө тэмцээн зохион байгуулж, шалгарсан баг тамирчдыг бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд бүх зардлыг хариуцан, ивээн тэтгэж оролцууллаа. Энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг болсон бөгөөд 2007 оны 10 дугаар сард сагсан бөмбөгийн “Мөнгөн цагираг” клубтэй хамтран бүх сумдын биеийн тамирын багш нарын сургалт семинарыг зохион байгуулж, тэмцээний хамрах хүрээг өргөтгөн насанд хүрэгчдийн болон өсвөр үеийн гэсэн хоёр ангиллаар аймгийн аварга шалгаруулах тэмцээн болгож өргөжүүлэн зохион байгууллаа. Энэ тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн баг, шүүгчид оролцсоноос гадна нийт 80 багийн 300 орчим тамирчин оролцсон спортын томоохон арга хэмжээ боллоо.