МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Цагаанбаатарт мэндчилгээ илгээлээ
2009.08.27

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Цагаанбаатарт мэндчилгээ илгээлээ

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жүдо бөхийн 66 кг-ийн жинд түрүүлж, олимпийн төрлийн спортоор 11 жилийн дараа эх орондоо дэлхийн аваргын алтан медаль авчирсан Олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Зүүн Азийн аварга Хашбаатарын Цагаанбаатарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэн, мэндчилгээ илгээлээ.

Уг мэндчилгээнд:

Монгол Улс Халхын голын түүхт ялалтынхаа 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж буй энэ үед Голланд Улсын Роттердам хотноо болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гарамгай амжилт гарган "Дэлхийн аварга" хэмээх нэр төртэй алдрын эзэн болсон Танд Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье!

Улс орон, тив дэлхийн хэмжээний олон арван спортын тэмцээнд таны үзүүлсэн амжилт бол монгол хүн бүрийн баяр бахдлыг төрүүлж, урам зоригийг бадрааж залуу үеийнхэнд үлгэр дууриал болж байна.

Афины олимпийн хүрэл медаль, Ази тив болоод дэлхийн аваргын алтан медалиуд, самбо, жудо бөхөөр зөвхөн улсдаа 13 удаа түрүүлсэн энэ амжилт бол Таны хөлс хүч, эр зориг, тэсвэр тэвчээр болон эх оронч үзлээр тань буй болсон Монгол түмний минь бахархал юм. Цаашид ч ард түмнээ улам их баярлуулан дараа дараагийн олимп, тив дэлхийн нэр хүндтэй тэмцээнүүдэд Алтан сүлдэт төрийн далбаагаа ямагт мандуулж явахын өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлж, таны амьдралд сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Монгол хүн дэлхийн энгээр хөгжиж, Монголын тамирчид ялалт бүрийг түүчээлж байх болтугай!” гэжээ.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчи

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.