Улс төрийн “ХАР МӨР” Олимпийн дэвжээн дээр анх 1896 онд гарчээ
Бээжингийн олимпт зарцуулсан хөрөнгө, түүнд зориулж байгуулсан дэд бүтцийг нь оролцуулаад лавтайяа 40 тэрбум доллараас даваа биз. Энэ нь ОУОХ-ны ивээл дор болж өнгөрсөн бүх олимпийн зардлын бараг хагас нь гэсэн үг.
Олимпт бэлтгэх явцад гарсан хэл амны нэлээд нь баривчилгаа хийгээд орон шоронгоор төгссөн, Авлигын хэргээр Бээжин хотын захирагчийн орлогч Лю Чихуа ажлаасаа халагдсан, Тэрбээр барилга байгууламжийн ажил хариуцаж байсан юм билээ. Хахууль авсан, 1,4 сая доллар үрэн таран хийсэн хэргээр Бээжингийн барилгын группийн удирдагч, "Бээжин Капитал Лэнд Лид" компанийн захирал нар баривчлагдсан. "Дэг журам ноцтой зөрчсөний" учир Циндао хотын намын хорооны дарга ажлаасаа халагдсан.
Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch байгууллагын мэдээлснээс үзвэл олимпийн объектууд барих газрыг цэвэрлэх шаардлагын улмаас Бээжингийн 1.5 сая хүн орон гэрээсээ хөөгдсөн аж. Сууц нь "газарт орсон" хүмүүст мөнгө юм уу өөр сууц олгож байсан явдал бий. Гэхдээ амласан мөнгөөр нь хотын захад "амбаар" авахад ч хүрэлцэхээргүй, өгч буй сууц нь юун одоо цагийн шаардлагыг хангах. Хэрэв тухайн хүн санал болгосон мөнгийг нь авахаас эрс татгалзаж, түүгээр ч барахгүй ОУОХ юм уу НҮБ-д гомдол гаргахаар сүрдүүлбэл нөхөн төлбөрийн мөнгөө тэр дор нь хэд дахин нэмж өгч байжээ. Гэхдээ ингэж хандах боломж байдгийг зөвхөн Бээжин хотын намын хороо л мэдэж байсан болохоор эндхийн ажилтнууд болон өндөр алба-ны хүмүүсийнх нь төрөл төрөгсөд, танилууд нь л илүү мөнгө авч чадсан байна.
Олимпийн тоглолтын үед хүний эрхийн асуудлыг зохих хэмжээнд байлгаж, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд элдэв хориг хязгаар тавихгүй гэж Бээжин амласан юм. Түүгээр ч барахгүй Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, олимп зохион байгуулах хорооны дарга Лю Ци "Олимпийн тоглолтын нийслэлээр Бээжин хотыг сонгосон нь манай оронд хүний эрхийн байдал сайжрахад түлхэц болно" гэж хүртэл хэлж байв. Гэвч энэ Тоглолтод саад хийх оролдлого олимп явуулах эрхийг Бээжинд олгохоос өмнө эхэлсэн билээ.
Өөрөөр сэтгэгчдийг мөрдөж мөшгиж буйд нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Америк, Франц болон бусад улсын Ерөнхийлөгчид зэрэг улс төрч, төрийн зүтгэлтэн хийгээд хүний эрхийг хамгаалдаг нөлөө бүхий байгууллагууд анхаарлаа хандуулж байлаа, "Хил хязгааргүй сурвалжлагчид" хэмээх олон улсын байгууллага Хятад улсыг "Өөрийгөө илэрхийлэх эрхийг хамгаалагчдын дэлхийн хэмжээний томоохон шорон" гэж хүртэл нэрлэж байв.
Бээжинд олимпийн тоглолт явуулахыг шоу бизнесийн од болох Харрисон Форд, Ума Турман, Ричард Гир болон нэрд гарсан олон тамирчин эсэргүүцэж байлаа. Олимпийн тоглолтын нээлт, хаалтын найруулахыг Стивен Спилбергэд санал болгоход "Миний эрч хүч Олимпийн нээлтийн ёслолын зүйл биш, харин Хятад улсын нэр холбогдоод байдаг хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг эцэс болгоход чиглэгдэх ёстой" гэж хэлсэн байдаг. Арьс үсээр нь бүтээгдэхүүн хийх гэж Хятадад нохой, муур зэрэг амьтанд хэрхэн хэрцгий хандаж буйг Английн телевизээр харуулсан 2005 онд л олимпийн саатуулахыг Пол Маккартни уриалж байв. НҮБ-ын элчийн хувиар Судан улсын Дарфур мужийн хүн амд тусалж байдаг Холливудын од Миа Фарроу Бээжинд олимп хийлгэхгүйн төлөө бүр 2002 оноос бусдыг уриалсан юм. Учир нь Суданд ноёрхож байсан дэглэмийг Бээжин дэмжиж байсан төдийгүй Фарроугийн үзэж буйгаар 400 мянган хүний үхэлд шууд бусаар ч гэсэн хариуцлага хүлээх ёстой байв.Тэгсэн чинь Суданы олборлодог нефтийн гуравны хоёрыг нь Хятад авдаг, Суданы армийн зэвсгийн гол нийлүүлэгч нь, Суданы өрх баригчдад хөнгөлөлттэй зээл өлгөдөг байжээ, Мөн Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Суданы асуудлаар эндээс гарах тогтоолын агуулгыг "зөөлрүүлсэн" аж.
Түвдийн талаар Хятадын явуулж буй бодлого сүүлийн үед Хятадад шүүмжлэлтэй хандах гол шалтгаан болов. Энэ оны хавар Лхас болон Түвдийн бусад хотод тэмцэл хөдөлгөөн өрнөсөн. Тэр бүхнийг Хятадын эрх баригчид нухчин дарж байсан. 19 хун нас барсан гэж хятадууд зарласан ч 140 хүн амь үрэгдсэн хэмээн төвдүүд мэдэгдсэн. Эсэргүүцлийн арга хэмжээг Олимпийн бамбар аялж яваа нутагт авахгүй байхыг Далай лам уриалсан ч бамбарыг хамгаалах үүднээс автобусаар аялуулахад хүрч байлаа. Түүнийг унтраах оролдлого хийсээр байсантай энэ нь холбоотой. Олимпын бамбар Ази тивд орж ирсэн хойно хамгаалалтыг нь бүр чангаруулахаас аргагүй болсон. Тэгээд бамбар авч яваа хүмүүс аюулгүй байдлыг нь хамгаалагчдын дундуур гүйж байсан юм.
Бээжингийн олимп шүүгчдийн хийсэн будлиан ихтэй байснаараа хүмүүсийн санаанаас үл гарна. Тоглолтын эхний 10 өдөрт л Оросын багийнхны хувьд маргаантай асуудал 200 гаруй гарсан юм. Тухайлбал, хүнд жингийн боксчин Европын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Ислам Тимурзиев Английн Дэвид Праиет ялагдсан нь тун санаанд багтамгүй явдал байлаа. Эхний ээлжид Ислам илт илүү байснаа хоёр дахь ээлжид хүчтэй цохилтод өртөв. Тоглолт цааш үргэлжилж байтал тэрбээр хальтирчихсан чинь шүүгч тоглолтыг зогсоочихсон. Артур Бетербиевтэй тоглохдоо Хятадын боксчин түүнийг нэг ч удаа цохиж чадаагүй. Гэтэл шүүгчид 8:2 гэсэн харьцаагаар Хятадын боксчныг ялуулав. Оросын Вартарес Самургашевийг сонгодог бөхийн төрөлд Унгарын Петер Бачитай барилдахад шүүгчдийн зоргоор авирлах явдал мөн л давтагдав. Энэ барилдааны үед шүүгчдийн зохицуулагчаар ажиллаж байсан ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч, Америкийн иргэн Марио Салетнига дэвжээний шүүгчийн төдийгүй хажуугийн шүүгчдийн шийдвэрийг өөрчлүүлж Унгарын бөхөд ялалт өгч хагас шигшээд барилдах эрх олгов.
Туялзуур жадны төрөлд ч мөн оросуудыг медалийн төлөөх тоглолтод оруулахгүй байх гэж оролдлоо, Гимнаотикч Анна Павлова! медальд "хүргэхгүйн" тулд цагаасаа өмнө үсэрсэн гээд үнэлгээ өгөөгүй, Шүүгчдийн "ачаар" теннисчин Динара Сафина хоёрхон өдрийн дотор дөрвөн удаа тоглож байсан төдийгүй хагас шигшээд Хятадын тамирчинтай "үзэлцэхийн" өмнө ердөө хэдхэн цаг амрах боломж өлдөж байлаа. Эгзэгтэй мөчүүдийг компьютерийн бичлэгээс харуулахыг Динара зургаан удаа хүссэн ч хариуд нь зургаан удаа доогтой мушийгаад өнгөрөөсөн юм. Шведийн бөх Ара Абрахамян шагнал гардуулах үеэр тавцангаас буун медалиа шалан дээр хаяж шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн, Түүнийг Италийн бөхөд ялагдсан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байгаа нь тэр, Тэгтэл ОУОХ-ны Гүйцэтгэх хороо түүний энэ үйлдлийг улс төрийн өнгө аястай, бусад тамирчдыг үл хүндэтгэсэн явдал гэж үзэж хүрэл медалиа эгүүлэн авсан юм. Олимпийн тоглолтын үед тамирчид маань допингийн төрлийн зүйл хэрэглэсэн гэх ямар нэг хэл аманд өртөхгүй гэж Оросын Спортын сайд Виталий Мутко Бээжин рүү нисэхээсээ хэдхэн хоногийн өмнө Засгийн газар, Төрийн тэргүүндээ баталж байсан юм. Гэтэл Олон улсын хөнгөн атлетикийн холбоо болон бусад чулуулгууд медалийн төлөө зогсохгүй аваргын төлөө өрсөлдөж байсан Оросын хэд хэдэн тамирчныг олимпт оролцуулсангүй.
...Улс төрийн эх үүсвэртэй үйлдэл анх 1896 оны Олимпийн тоглолт дээр гарсан байдаг. Олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертений зохион байгуулсан энэ тоглолтод хар арьстай тамирчдыг оролцуулсангүй. Тусгаар тогтнолыг нь Англи хүлээн зөвшөөрөхгүй байснаас Ирландын тамир
чид 1908 оны Олимпт саад учруулахаар шийдэв. Олимпийн нээлт дээр VII Эдуард хаанд баяр хүргэхээс Америкийн тамирчид татгалзав. "Америкийн туг хэний ч өмнө бөхийх ёсгүй" гэж тамирчдын багийн ахлагч нь тэгэхэд хэлсэн юм гэдэг.
1912 онд болсон Олимпийн үеэр үзүүлсэн эсэргүүцлийн тухай хожим нь 56 хуудастай ном хэвлэгдсэн байна. Хамгийн дуулиантай явдал нь Америкийн индиан гаралтай тамирчин Жим Торптой холбоотой байв. Тэрбээр тав, арван төрөлтөд алтан медаль авсан чинь индиан гарал нь саад болж. Ийм хүн Олимпийн аварга болох ёсгүй гэж үзсэн байна. Тэгэхдээ Торпыг мэргэжлийн бейсболчин гэсэн үндэслэл гаргаж', Олимп бол сонирхогчдын спортын баяр тул мэргэжлийн тамирчин оролцсон нь буруу болсон аж.
1932 онд Лос-Анжелсот болсон олимп шүүгчдийн бохир ажиллагаагаар алдаршсан юм, Ганц баримт дурдахад шүүгч нь ажлаа орхиод явчихсанаас 3000 метрийн зайд уралдсан тамирчид нэг тойрог илүү гүйчихсэн аж, 1936 онд хэсэг европ тамирчин Германы Мюнхөнд болсон Олимпт оролцохоос татгалзав, Хар арьстан болон "үндэстнийг цэвэрлэх" зарчимд нийцэхгүй хүмүүсийг тоглолтод ирүүлэхгүй байхыг шаардсан материалуудыг Германы сонинууд тоглолтын өмнө нийтэлж байсан юм. Энэ оролдлого амжилт олоогүй ч Олимпийн тоглолтыг германчууд суртал ухуулгын арга хэмжээ болгож дөнгөсөн байна. Дэлхийн II дайнаас болж хэсэг тасалдсан Олимп 1952 ондХельсинкид сэргэлээ. 1956 онд Мельбурнэд олимп болоход Ойрхи Дорнодын асуудал гэгч чухам юу болохоо харуулав. Сүэцийн сувагт Англи, францын явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцсэн Египет, Ирак, Ливан улсууд Австралид очихоос татгалзлаа. Мвн Олимпт Тайванийн төлөөлөгчдийг урьсанаас Хятад улс полтод саад учруулав. Унгарын хувьсгалд ЗХУ дарамт үзүүлснээс болж Нидерланд, Испани, Швейцари улс бас Хятадын "араас" оров. Энэ мэт хэл ам, хэрүүл шуугиан Токиод ч үргэлжиллээ.
1964 онд Индонез, Умард Солонгос тамирчдаа Япон руу явуулахаас татгалзсан нь тэдний тамирчдыг зарим тэмцээнд оролцуулах эсэх асуудлаас үүдэлтэй байв. Арьсны өнгөөр ялгаварлах бодлогоос нь болж ӨАБНУ-ын тамирчдыг Олимпт оролцуулсангүй. Дөрвөн жилийн дараа олимп эхлэхээс аравхан хоногийн өмнө Засгийн газрынхаа эсрэг жагссан оюутнуудыг Мексикийн арми хөөн тарааж, 200 гаруй хүн амь үрэгдэв. Шагнал гардуулах ёслолын үеэр Америкийн хар арьстай хоёр тамирчин африк гаралтай америкчуудыг дэмжиж буйгаа илэрхийлснээс медаль авах эрхээ хасуулав. Олимпийн түүхэнд
1972 онд Мюнхенд болсон тоглолт хамгийн эмгэнэлтэй нь болсон юм. Эсэргүүцэл нь хүчирхийлэл болж хувирав. Палестины “Хар есдүгээр сар" бүлэглэлийн израилийн тамирчдын байранд орж 11 тамирчныг нь алав.
1980 онд Москвад олимп Хамгийн өргөн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Орос улс цэргээ Афганистанд оруулсныг нь эсэргүүцэж АНУ тэргүүтэй 62 орон энэ тоглолтод оролцсонгүй. Варшавын гэрээний орнууд үүний хариу дөрвөн жилийн дарва барьж Америк руу тамирчдад явуулаагүй юм. Өмнөд Солонгост 1988 онд болсон олимпийн саатуулахыг оролдсон нь уг тоглолтыг зохион байгуулахад түүнД түншийн статус олгоогүйгээс үүдэлтэй байв. Үүнтэй Этиоп. Никарагуа, Куба эв санааны нэгдэлтэй байв.
1966 онд Амеркийн Атланта хотод болсон олимп зохион байгуулалтын хувьд хамгийн бүтэлгүй нь байсан гэж хэлж болно. Гэвч долдугаар сарын 27-нд болсон алан хядах ажиллагаатай зүйрлэх юм гэж яаж байхав. Дэлбэрэлт болсны уршгаар хүн нас барж 100 гаруй хүн шархдав. Энэ тоглолтын хаалт дээр л ОУОХ-ын ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч Энэ олимп хүн төрөлхтний түүхэнд болсон хамгийн сайн тоглолт байлаа гэдэг үгээ анх удаа хэлж чадаагүй юм.