Я.Санжмятав гишүүн дурамжхан байна
2012.08.09

Я.Санжмятав гишүүн дурамжхан байна

УИХ-ын гишүүн Я.Санжмятав Төрийн ордонд дахин нүүдэл хийх болсондоо тун ч дур муутай байгаа гэнэ.Тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн даруйдаа Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын өрөөнд тухалсан билээ. Тэр өрөөнд өмнө нь Завхан аймгаас сонгогдож байсан Д.Балдан-Очир гишүүн сууж байсан болоод ч тэр үү, эсвэл мань хүнийг тус байнгын хорооны даргад зүтгүүлэх тохироо ч байсанюм уу ямартай ч өрөө тань хэмээн хуваарилсан байсан юм.

Гэтэл УИХ-ын чуулганаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан  гишүүн томилогдсоноос Санжмятав гишүүн шинэ саруулхан өрөөгөө суллаж өгөхөөр болсон гэнэ.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.