2012.08.10

Жолооны ард тамхи татахыг хориглоно

Аргентин улсын томоохон хотуудын нэг болох Кордовад жолоо барьж байхдаа тамхи татахыг хоригложээ. Тус хотын засаг захиргааныхан уг үйлдлийг согтуугаар жолоо барихтай адилтган үзэж бай­гаа аж. Хүн амын тоогоороо нийслэл Буэнос-Айресын дараа орох тус хотод ийн дээрх дүрмийг мөрдөж эхлээд байна. Хэв журам зөрчигчийг 111 ам.доллараар торгох бөгөөд жолоо барих эрхийг нь 15-90 хоногоор хасах гэнэ. Мөн давтан үйлдвэл торгуулийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хасах юм байна.

Кордова хотын засаг захиргаа дээрх дүрмийг су­дал­гаанд тулгуурлан гар­гажээ. Судалгаагаар жолоо барьж буй үед тамхи татах нь зөвхөн жолоочид өөрт нь төдийгүй явган зорчигч болон бусад хүмүүст аюултай хэмээжээ. Учир нь хүн тамхи татах агшиндаа гурван секунд анхаарал нь сар­нидаг. Энэ хугацаанд машин хяналтгүйгээр 70 метр замыг туулсан байдаг гэнэ. Түүний зэрэгцээ тамхи татаж буй хүний хувцсан дээр унасан үнсийг арилгахаар жолооч анхаарлаа сарниулдаг аж. Мөн машины бүхээг дэх утаа нь үзэгдэх орчинд нөлөөлдөг хэмээн үздэг байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.