2012.08.16
Эмэгтэйчүүдэд зориулсан хот барина
Саудын Аравийн эрх баригчид эмэгтэйчүүддээ зориулж аж үйлдвэрийн хот барих гэнэ. Ингэснээр тус улсын эмэгтэйчүүд өөрсдийн карьераа дээшлүүлэх, нийгэмд байр сууриа эзлэх боломж бүрдэж байгаа аж. Төлөвлөгөө ёсоор 2013 онд шинэ хотыг бүтээн байгуулахаар барилгын компаниудын дунд тендер шалгаруулах гэнэ. 133 сая ам.доллараар босох уг хотыг Саудын Аравийн зүүн хэсэгт байрлах Эль-Хуфуф хэмээх газарт барих юм байна.
Тэнд эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барих бөгөөд эздээр нь эмэгтэйчүүдийг томилох гэнэ. Барууны агентлагийн мэдээлснээр шинэ хотод ойролцоогоор 5000 ажлын орон тоо бий болгоно. Саудын Аравийн эрх баригчид уг төсөлд 133 сая ам.доллар зарцуулж буй нь тийм ч их мөнгө биш. Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан аж үйлдвэрийн хот барьж буй нь тус улсын имижийг хилийн чанадад өндөрт хүргэх гэсэн пиарынх нь нэг хэсэг юм хэмээн үзэж байгаа аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.