2012.08.20

Ерөнхийлөгч зарим шүүгчийг ажлаас чөлөөллөө

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн өнгөрсөн долоо хоногт 150 дугаар зарлиг гаргаж зарим шүүгчнийг ажлаас нь чөлөөллөө. Тухайлбал, биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон Д.Батсайханыг Улсын дээд шүүхийн шүүгчийн, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн З.Цэнгэнбаяр, О.Гэрэл нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн М.Цэрэнбалжирыг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчиин, С.Сайраныг Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, бүрэн эрхиим хугацаа дууссан А.Сайнтөгсийг Дорноод аймаг дахь сум дундын II шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.