Н.Алтанхуягийн Засгийн газар 16 яамтай болно
2012.08.15

Н.Алтанхуягийн Засгийн газар 16 яамтай болно

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн тухай саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүтцийн саналд даруй хариу өгөхөө мэдэгдэв. Мөн Засгийн газрын бүтцийн тухай саналыг Их хурлын даргад өргөн мэдүүлэх учиртай . Өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг З.Энхболд даргад өргөн барихаар төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулжээ.

Өнөөдөр Их хурлын даргад өргөн барьж, үдээс хойшдоо хэлэлцэх бололтой. МАН-ын гишүүд шинэ Засгийн газрыг 19 яам, 21 сайдтай болох нь гэж шүүмжилж байсан. Харин одоогоор 16 яамтай байхаар ярилцаж байгаа аж. Ерөнхий чиг үүргийн дөрвөн яамтай болох аж.

Үүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүйн яам багтаж байна. Харин чиглэлийн 12 яаманд Барилга, хот байгуулалтын, Батлан хамгаалахын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлалын, Уул уурхай, Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яамд байхаар төлөвлөжээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай дахин ярилцахаар болсон байна. Энэ хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг орох аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.