2010.05.21

Г.Баярсайхан: Би хэлэх гэсэн үгээ хэнээр ч заалгахгүй

- Энэ чинь УИХ-ын гишүүний амыг барьж байгаатай адилхан. Цаашлаад хэвлэлийнхний амыг барих алхам руугаа явж байгаа юм-

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг,Су.Батболд нарынсанаачилсан УИХ-ындэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг юм.

-Та яагаад УИХ-ын дэгийнтухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулахыг эсэргүүцээд байгаа юм.Ямар шалтгаан байгааболоод тэр вэ?

-УИХ-ын гишүүн болно гэдэг чинь ард түмний дуу хоолой болж, тэдний үгийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр дамжуулах үүрэгтэй гэж бибоддог. Тэгээд ч 76 гишүүн хэлэлцэж буй асуудлыг өөр өөр өнцөгөөс харж,"цоорхой"-гүй хууль батлах ёстой. Долоо хэмжиж, нэг огтол гэдэг шиг.Гэтэл Ч.Сайханбилэг, Су.Батболд нарын санаачилсан хуулийн төсөлд УИХ дахь намын бүлэг тус бүрээс урьдчилан бэлтгэсэн таван гишүүн л чуулганы хуралдаан дээр үг хэлнэгэсэн байна. Энэ чинь УИХ-ын гишүүний амыг барьж байгаатай адилхан.

-Ихэнх тохиолдолдгишүүд асуултаа давхардуулж тавьдаг. Тэгэхээр цаг хэмнээ олонасуудал шийдэхийн тулдтөсөл санаачлагчдынсаналыг дэмжиж болохгүйгэж үү?

-Гашуун түүх бий. Үг хэлэх эрхээхасуулсан нэгэн гишүүн чуулганы индэр дээр уриа, лоозон бариад зогсч байсан шүү дээ. Энэ байдал давтагдахыг үгүйсгэхгүй. Би ч гэсэн хэлэх үгээ хэнээр ч заалгахгүй.

-Гишүүд камер харахаарааих ярьж, өөрийгеерекламдах гэдэг. Тэрнээс биш аливаа асуудлыг намын бүлэг, байнгын хорооны хуралдаан дээр хангалттай ярьдаг гэж төсөл санаачлагчид хэлж байсан удаатай?

-Би үүнийг хүлээн зөвшөарөхгүй. Наад үгийг чинь хэлж байгаа хүн ч байнга зурагтаар гардаг. Ер нь, хэвлэлээр өөрийгөө рекламдахгэсэндээ биш гишүүн бүр байр сууриа илэрхийлэх нь зөв биз дээ. Бүлэг, байнгын хорооны хуралдаан цөөн хэдэн хүний дунд болоод л өнгөрдөг. Харин чуулганы нэгдсэн хуралдаан дээр асуудал задарч, тал талаас нь хэлэлцдэг журамтай биз дээ.

-Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал яах вэ?

-Монголын парламент, ардчилал урагшаа биш хойшоо ухарч байна гэсэн үг. Тэгээд үгэнд сайн ордог гишүүддээ үүрэг өгч, харин хэнээс ч хараат, үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг гишүүдийн үг хэлэх эрхийг боомилно. Цаашид хэвлэлийнхний амыг барих алхам руугаа явж байгаа юм.Гэхдээ би энэ хуулийн төслийг батлагдана гэж бодохгүй байна. Надтай адилхан бодолтой гишүүн ч цөөнгүй байгаа байх.

-Улстөрчид өөрсөддөө зориулж хуулийн төсөл боловсруулдаг, зарим тохиолдолд "цоорхой"хууль баталлаа гэж шүүмжлүүлдэг. Магадгүй энэ хуулийн төсөл батлагдвал цаашид парламентаас ямар хуулиудыг "үйлдвэрлэх" бол?

-Хэлэлцэж, усыг нь шавхахтусам сайн хууль батлагддаг.Харин гишүүдийн амыг барьж, урьдчилсан бэлтгэсэнхүмүүсээр үг хэлүүлэхээр ямар хууль батлагдах нь ойлгомжтой. Үүнээс гадна,мэргэшсэн парламентч гэдэгүг яригдаад байгаа. Энэ үгнадад таалагдахгүй байгааюм.

-Яагаад?

-Мэргэшсэн гэж УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүдээ хэлээд байх шиг байна. Хэрэв тийм бол шинэ гишүүд, цаашид шинээр орж ирэх хүмүүс яах юм бэ. Парламент байнга цус сэлбэх ёстой гэж би боддог. Нөгөөтэйгүүр, асуудал болгон дээр мэргэшсэн парламентч угхэлэх ёстой гээд байгаа юмбол УИХ ч зарчмаа баримтлах ёстой. Юу гэвэл, УИХ-аас томилдог албантушаалд дандаа мэргэжлийн хүмүүсийг нь тавьж байгаач. Тухайлбал, мэргэжлийн бус сайд нараар яах юм бэ.

-Тэгвэл энэ хуулийн төслийн цаана хэсэг бүлэг хүний лобби явж байна гэж ойлгожболох уу?

-Хамтарсан Засгийнгазрын сөрөг тал одоо гарчирж байна. Хэрэв олонхи,цөөнх гэж байсан бол энэ хуулийн төсөл орж ирэхгүй байсан.

-Танай намын бүлэгт тань шиг байр суурьтай гишүүн олон байгаа юу. Тэд бүлгийн хуралдаан дээр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй гэж үү?

-Олон бий. Үнэнийгхэлэхэд, бүлэг, байнгын хорооны хуралдаан дээр асуудлыг урсгаад л гаргадаг.

-Ёс зүйн дэдхороогоор сонин юу байна. Саяхан шинэ дүрэмтэй боллоо?

-Тийм ээ, УИХ эрүүл байх ёстой гэдэг үүднээс Ёс зүйндэд хорооны дүрмийг баталсан. Д.Дэмбэрэл, Н.Энхболд, Ч.Сайханбилэг нар уг дүрмийг батлахад их хүчин зүтгэл гаргасан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.