2012.08.20

МАН-аас Ардчилсан нам хяналтгүй төрийн мэдлийг авах гэсэн оролдлого хийж байна хэмээн мэдэгдэл хийлээ

Тэрбээр “Ард түмний санал үнэгүйдэж байгаатай холбоотой мэдэгдэл хийж байна. УИХ-ын даргыг шинээр сонгохдоо  АН-ын гишүүд  хуульд заасны дагуу бүх намуудтай зөвшилцөх ёстой байсан. Гэтэл УИХ-ын дарга хууль зөрчин өөрийн  намын эрх ашгийг хамгаалах,  бусад намуудыг хооронд нь сөргөлдүүлэх хандлага сүүлийн үед харагдаж байна.  Нэгэнт байгуулагдсан бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хяналтгүй төрийн мэдлийг авах гэсэн оролдлого гэж үзэж байна. Ардчилсан нам эл асуудлыг яаралтай шийдэхийг хатуу сануулж байна” гэв.

Эл мэдэгдлийн дараагаар  Шударга ёс эвслээс томилсон УИХ-ын дэд дарга Ч.Улааныг Сангийн сайдад нэр дэвшиж байгаатай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж,  санал хураалтад 53 гишүүн оролцож 38 нь  зөвшөөрч 15 нь татгалзснаар Ч.Улааныг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.