Мөрөөдөл биелдэг юм
2012.08.22

Мөрөөдөл биелдэг юм

Мөрөөдөл биелдгийн тод жишээ бол УИХ-ын шинэхэн дэд дарга Л.Цог. Тэрбээр парламент дахь хоёр дахь ахмад настан гэдэг «статусаар» анхдугаар чуулганыг удирдан «жинхэнэ» спикерийг томилсон. Тухайн үед түүнийг УИХ-ын зарим гишүүн спикерийн суудалд суучихдаг азтай эр ч хэмээж байсан.

Тэгвэл энэ удаа мань хүн спикер биш ч дэд даргын суудалд суухаар боллоо. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтана аа гэж. Ирэх жил Ерөнхийлөгчөөс суудалд тань ганц удаа суугаад үзчихье гээд хэлээд үзэхэд болохгүй гэх юм үгүй бололтой.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.