УИХ-ын дэд дарга С.Баярцогт Монголын Парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар сонгогдлоо
2012.08.22

УИХ-ын дэд дарга С.Баярцогт Монголын Парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар сонгогдлоо

Монгол Улсын Их Хуралд УИХ-ын гишүүдээс бүрдсэн үндэсний парламентын бүлгэм байгуулагдан ажилладаг бөгөөд энэ удаагийн парламентын бүлгэм анхдугаар хуралдаанаа хийж үндсэн дүрэм, удирдлагуудын талаар хэлэлцлээ.
Тус байгууллага нь гадаад улс орнуудын хууль тогтоох байгууллагууд болон хоёр талын парламент хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОУПХ болон олон улсын бусад парламентын байгууллагуудаас парламентын ардчиллыг хөгжлүүлэх, үйл ажиллагааны арга хэрэгслийг бэхжүүлэх, боловсронгуй болгох , түүнчлэн дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсын хамтын байгууллагын хүчин чармайлтыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаанд Монголын парламентыг төлөөлөн оролцох үүрэгтэй байдаг. Энэ удаагийн  Монголын Парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг сонгогдсон байна.

Монголын Парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар 1990-1992 онд АИХ-ын гишүүн С.Зориг, 1992-1996 онд УИХ-ын дарга Н.Багабанди, 1996-2000 онд УИХ-ын дэд дарга Ц.Элбэгдорж, 2000-2004 онд УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж, 2004-2008 онд УИХ-ын гишүүн К.Сайраан, 2008-2012 онд УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар ажиллаж байсан.

Манай улсын парламент Дэлхийн улс орнуудын парламентуудыг эгнээндээ нэгтгэсэн төв байгууллага болох Олон улсын Парламентын Холбоонд 1962 онд элссэн. Тус холбоо нь 1889 онд Парис хотноо байгуулагдсан бөгөөд төв байгууллага нь Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо байрладаг. ОУПХ нь дэлхийн парламентуудын холбоонд яриа хэлэлцээ явуулах боломжийг бүрдүүлэх энх тайвныг сахин хамгаалах, улс үндэстний  хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардчилллыг бэхжүүлэх үндсэн зорилготой юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.