2012.08.30

Дэд хороодын дарга нарыг томилов

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар харьяа дэд хороодын дарга нарыг сонгох тухай асуудал хэлэлцэв.

 

Тус байнгын хороонд Нутгийн удирдлагын, Ёс зүйн, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын гэсэн дөрвөн дэд хороо харьяалагддаг юм.

 

Ингээд Нутгийн удирдлагын дэд хорооны даргад МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогт, бусад дэд хороодын даргад Ардчилсан намын бүлгийн гишүүд  буюу Ёс зүйн дэд хорооны даргад М.Батчимэг, УИХ-ын  гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад Р.Гончигдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын хорооны дэд даргад Ж.Батзандан нар нэр дэвшсэнийг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.