2012.09.05

Цагдаагын дарга нарыг шинээр томилов

 
ЦЕГ-ын даргын есдүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар зарим албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилгоо хийжээ.

Цагдаагийн хурандаа Л.Сүхээг Хэрэг бүртгэх албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Санхүү, ар талын газрын даргаар,

Цагдаагийн хурандаа Ц.Очгэрэлийг Нийгмийн хэв журам хамгаалах газрын Захиргааны Удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Хэрэг бүртгэх албаны даргаар,

Цагдаагийн хурандаа Д.Батжаргалыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж,  Нийслэлийн цагдаагийн газрын даргаар,

Цагдаагийн дэд хурандаа Ц.Азбаярыг Нийслэлийн  цагдаагийн газрын  дэд, Хэв журмын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж,  Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргаар,

Цагдаагийн дэд хурандаа П.Батбаатарыг Мөрдөн байцаах газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн газарт Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг  мөрдөх хэлтсийн даргаар,

Цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргалыг Сүхбаатар дүүргийн  цагдаагийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж,  Мөрдөн байцаах газрын дэд даргаар,

Цагдаагийн дэд хурандаа А.Батбаярыг Завхан аймгийн цагдаагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Сүхбаатар дүүргийн  цагдаагийн хэлтсийн даргаар,

Цагдаагийн хошууч А.Гэрэлт-Очийг  Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн даргаар тус тус томилсон байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.