Д.Ганхуяг:Үрэлгэн төсвийг Хөгжлийн төсөв болгож өөрчлөх шаардлагатай
2011.11.16

Д.Ганхуяг:Үрэлгэн төсвийг Хөгжлийн төсөв болгож өөрчлөх шаардлагатай

2012 оны Төсвийн хуулиар яриагаа эхлэе. Та АН-ын бүлгийн ажлын хэсгийг ахалж байгаа. Ирэх онд төсвийн орлого, зарлага их өссөн, үрэлгэн төсөв гэсэн шүүмжлэл гарч байна. Энэ талаар?

-Ажлын хэсэг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2012 оны төсвийн төслийг нь сонгуульд зориулагдсан, үр ашиг муутай, үрэлгэн төсөв гэж дүгнэсэн. Ажлын хэсгээс оруулсан саналыг манай бүлэг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Энэ долоо хоногт бид хууль санаачлагчидтай уулзалт хийж байна. 2012 онд ДНБ-ний өсөлт 25.6, төсвийн орлого 6.35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.47 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувь, төсвийн алдагдал ДНБ 4.1 хувь 740 тэрбум төгрөг байхаар төлөвлөгджээ. 2012 төсвийн үзүүлэлтийг 2011 онтой харьцуулахад төсвийн орлого 60, нийт зарлага 54 хувиар өсөхөөр байна.

ДНБ-тэй харьцуулсан Төсвийн алдагдал 2011 онд 9.9 хувьтай байсан бол 2012 онд 4.1 хувьтай болж буурч байгаа ч мөнгөн дүнгээс нь тооцвол 4.5 дахин өсөхөөр байна.

Төсвийн нийт зарлага дотор урсгал зардал нь 68 хувь буюу 5.08 их наяд төгрөг болж байна. Урсгал зардлыг 2011 онтой харьцуулахад 62 хувиар нэмэгджээ. Энэ урсгал зардал урсаад л алга болно. Төсвийн хөрөнгө оруулалт саяхан хийсэн 2011 оны төсвийн тодотголын өмнөх үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдэж 2.18 их наяд төгрөг болж байна. Харин төсвийн өр ДНБ-ий 55 хувьтай буюу 10.3 их наяд төгрөг болж 2011 онтой харьцуулахад 54 хувиар буюу 4.73 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна. Энд бас нэг ойлгомжгүй тоо байгаа нь ДНБ2011 онд 10 их наяд байснаа 2012 онд 18 их наяд болсон нь ДНБ ирэх оронд 80 хувиар буюу нэг хүнд оногдох ДНБ 5.000 ам. долларт хүргэх зорилт хэрэгжих болж байна. Гэвч Засгийн газар энэ өсөлтийг 25.6 хувь гэж тооцсон байгаа. ДНБ-тэй харьцуулсан төсвийн үзүүлэлт нь эдийн засаг дэх төрийн оролцоог илэр-хийлнэ.Тиймээс ДНБ ихээр өсөх нь тэр оролцоо багасна гэсэн үг л дээ. Төсвийн эдгээр үзүүлэлтийг 2011 онтой харьцуулахад хувиар тооцвол хамгийн их нэмэгдсэн нь төсвийн алдагдал, төсвийн хөрөнгө оруулалт, мөнгөн дүнгээр тооцвол өр, дараа нь урсгал зардал орж байна

-Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээний хувьд?

-2012 онд төсвөөс зах зээлд нийлүүлж байгаа мөнгөний дүн 2011 онтой харьцуулахад 60 гаруй хувиар нэмэгдэхээр байна. Өнөөгийн байдлаар инфляци 10 орчим хувьтай, хэрэглээний сагсны 240 орчим төрлийн барааны 90 орчим хувийнх нь үнэ өсөх хандлага гарсан байна. Иймээс Монголбанк төсвийн урсгал зардлыг багадаа нэг их наяд төгрөгөөр танахгүй бол инфляци ирэх оны эхний хагас жилд хорин хувь руу ойртоно гэсэн сигналыг өгөөд байна. Энэ талаар ОУВС ч төсвийн урсгал зардлыг танахгүй бол 2012 онд инфляци 20 хувиас давна гэсэн прогнозыг дэвшүүлсэн байна. Хэдийгээр төсвийн хөрөнгө оруулалт хэдийгээр гурав дахин нэмэгдэж байгаа ч засаг захиргааны нэгжээр  хувиарилагддаг нөгөө л боловсрол, эрүүл мэндийн салбар, орон нутгийн чанартай болон улсын чанартай зам, гэрэлтүүлэг, төсвийн байгууллагын конторыг шинээр барихад чиглэгдсэн байна. Шинээр барих төрийн байгууллагын конторын барилгын төсөвт өртөг 160 орчим тэрбум төгрөг, үүнээс 2012 онд санхүүжих нь 100 орчим тэрбум төгрөг байна. Төрийн байгууллагын контор нэмэгдсээр ашиглалтын зардал, орон тоо нэмэгдэнэ. Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд саяхан 2011 оны төсөвт тодотгол хийж мөн хөрөнгө гол оруулалтыг 250 дөхүү тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Энд хоёр асуудал байна. Нэг нь 2011 оны эхний есөн сарын байдлаар бүтээн байгуулалтын ажилд шаардагдах нэрийн барилгын материал болох цементийнхээ 60 орчим хувийг импортолж, үнэ нь 30 дөхүү хувиар нэмэгджээ. Мөн Замын-Үүдийн шилжүүлэн (ачих байгууламжийн. хүчин^ чадал хүрэлцэхгүйгээс  тээврийн зардал 20 гаруй хувиар өсжээ. Түүнчлэн барилгын төмөр хийцийн нилээд хувийг импортолж байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа нь чанар муутай байна. Эдгээр материалын түүхий эд нь уг нь манайд хангалттай байгаа шүү дээ. Хоёр  дахь   нь   2008   оны сонгуулийн жилд төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний   хэрэгжилт 60-70 хувьтай байсан. Иймд 2012 он ч сонгуулийн жил тул ингэж хөрөнгө оруулалтыг асар ихээр нэмэгдүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байна. Ер нь, Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар манай улс төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнгээр ихээхэн тааруу үзүүлэлттэй явдаг. Мөн 2012 онд ганцхан жилийн дотор Монгол Улсын төр, засгийн өрийн хэмжээ дахин нэмэг-дэхээр төлөвлөгджээ. Иймд товчхондоо төсвийн энэ үрэлгэн бодлогыг  хөгжлийн бодлого  болгож  өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Дэлхийн улс орнууд Европ, АНУ-аас үүдэлтэй хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хямралд бага өртөхийн тулд төсвийн урсгал зардлаа танаж, хуримтлалаа нэмэгдүүлэх, үр ашигтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн  үйлдвэрлэх салбар болон хувийн хэвшлээ дэмжих бодлогыг гаргасаар байна. Иймд Монгол Улсын тухайд эсрэгээр  төсвийн урсгал зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалт, өрийнхөө хэмжээг ихээр нэмэгдүүлэх нь "Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй" гэдэгтээ агаар нэг сонсогдож байна. Худалдааны гол түнш  болох Хятадад эдийн засгийн өсөлт саарч, инфляци нь нэмэгдэх хандлагатай болсон. Бидэнд бас энэ инфляци импортлогддогийг бодолцох шаардлага ч гар ч байна.

-Тэгээд танай АН-ынажлын хэсгээс 2012оны төсвийг хэрхэнөөрчлөхсаналоруулж байгаа юм. Гишүүд сонгуульдөхөхөөр тойрогруугаахөрөнгөоруулалт татахыг бодоод Засгийн газраас оруулж ирсэн санал дээр зарлага нэмж баталдгаа давтах юм биш вэ?

-Ажлын   хэсэг   төсвийн урсгал зардлыг 2011  оны тодотголын өмнөх төвшинд царцааж   урсгал   зардлыг царцаах, төсвийг алдагдалгүй батлах,   төсвийн   хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Урсгал зардал болон хөрөнгө оруулалтын төсвөөс төрийн    байгууллагуудын шинээр барих конторын зардлыг танах,  төрлийн  албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй байх, төрийн байгууллагуудад тавилга болон машин худалдаж авах зардлыг танах зэргээс 400 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Мөн бүх иргэдэд Таван толгойгоос нэг сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас тараах эсхүл нэг сая төгрөг авах сонголт хийлгэх. Иргэдэд тараах 536 ч  юм уу 1032 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ Таван толгойн 29 хүртэлх хувийн хувьцааг хөрөнгийн биржүүдээр борлуулснаар доод тал нь нэг дахин нэмэгдэнэ гэж үзэж байна. Ийм байдлаар төсвийн хуулийг өөрчилснөөр төсвийн зарлага 1.5-2 их наяд төгрөгөөр буурах боломжтой. Хэрэв ингэж чадахгүй тэр чигээр нь баталбал 2012 онд инфляци өсөж нөгөө орлого багатай нийгмийн давхарга, дээр нь дундаж орлоготой давхаргын амьжиргаанд хүнд цохилт авчирч болзошгүй байна. Нөгөө 50 орчим хувиар нэмсэн цалингийн тал нь инфляцад идэгдэнэ гэсэн үг. Дээр нь төрийн албан хаагчдын цалинг нэмснээр, хувийн хэвшлийнхэн дагаад цалингаа нэмэхээс аргагүй байдалд хүрнэ. Тэд мэдээж энэ зөрүүгээ бараа бүтээгдэхүүний үнэндээ шингээх нь ойлгомжтой. Цалин тэтгэврийг нэмэх нь бол зүйтэй гэхдээ инфляцыг хөөрөгдөхгүй байх хувилбарыг сонгох шаардлагатай. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргааны төвшний өсөлтөд наах нэг хувилбар нь бол цалин тэтгэврийг дэс дараатай нэмэх явдал.

-Төсвийн хөрөнгөоруулалтын үр дүнгяаж нэмэгдүүлнэгэж. Цалин тэтгэврийг нэмнэ гэсэн Засгийн газрынсаналыг юу гэж үзэжбайна вэ?
 

-Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах олон арга бий. Нөгөө талаас энэ төсвийн бодлогоор эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг зайлшгүй гаргаж ирэх шаардлагатай. Энэ нь ашигт малтмалын салбараас орж ирж буй орлогыг урсгал зардлыг тэлэх байдлаар үрээд дуусах биш, ажлын байр олноор нэмэгдүүлэх өрсөлдөх чадвартай ашигт малтмалаа боловсруулах, бусад салбарын хөгжлийг дэмжих явдал. Хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулахад тухайлбал тэр шинээр барих шаардлагатай 6000 км замыг эдийн засаг нийгмийн ач холбогдлоор нь гурав ангилж зөвхөн эхний ангилалд орсон замыг ирэх онуудад тавих. Ингэхээр тухайлбал Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөл гарцаагүй нэгдүгээр ангилалд гарч ирнэ. Мөн нийслэлийн чигждэг төлөвлөлтөөс үүдэлтэй түгжрэлийн асуудал, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудал ч энэ ангилалд орох байх. УИХ-аас 2007 онд газар тариалангийн салбар тодруулбал үр, тариа гурилын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг анхлан санаачлан баталснаар, Засгийн газар хэрэгжүүлэхдээ "Атар-3" аян гэж нэр өгч хэрэгжүүлсэн. Яг үүнтэй төстэй загвараар барилгын гол нэрийн материалын үйлдвэрийг дэмжих. Мөн зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр гээд олон чухал салбар байна. Мөн төмөр зам баригдах түүнд шаардагдах санхүүжилтийг шийдсэн байгаа гэвч нөгөө ашигт малтмалаа боловсруулах Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зардал нь ирэх оны төсөвт суугаагүй байна. Энэ зардлыг суулгах шаардлагатай. Дээр нь ажлын хэсэг түүхий нүүрс, төмрийн хүдэр хоёр дээр экспортын татвартай болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.Тэр Засгийн газрын 24 цагийн дотор татаж авсан хуулийн төслийг сэргээнэ гэж ярьж байна. Зорилго нь ашигт малтмалаа боловсруулж гаргах, дэлхийн зах зээлийн үнэд ойрхон үнээр борлуулах. Бодит жишээ нь Хятадад нүүрс борлуулагчийнхаа хувьд Монгол Улс Австралийн өмнө орсон ч борлуулж буй үнээрээ гурав дахин хямд, улсын төсөвт татвараар оруулж буй орлого нь тав дахин бага байж болохгүй биз дээ.

-Та сая 6000 км замгэж ярилаа. МөнЗамын Үүд-Алтанбулгийг холбосонхурдны зам гэж ярих болсон. Энэхөрөнгийг хаанаас яаж гаргана гэж?

-АНЗ Asian high way-3 л даа. Энэ замыг Монгол Улс барьснаар Азийн авто замын сүлжээнд холбогдон гэсэн үг. Хоёр хөршийн худалдааны эргэлт жилээс жилд асар ихээр нэмэгдэж байна. Энэ замыг хоёр хөрш ашиглавал асар их тээврийн зардлыг хэмнэх ба нөгөө талаас манай улсын хөгжилд ч том түлхэц болно. Харин манайх хоёр хөрштэйгөө сайн хамтарч ажиллаж худалдааны эрх зүйн орчноо харилцан адил болгож, хоёр хил дээрээ чөлөөт эдийн засгийн бүсийг жинхэнэ утгаар нь байгуулмаар байна. Өнөөгийн байдал нь Замын-Үүд, Эрээний хөгжлийг харьцуулж харж болно, нөгөө талаас одоогийн байдлаар чөлөөт бүсийн дэд бүтцийг улсын төсвөөс бий болгочихоод манай компаниуд бүх газрыг авчхаад суугаад байвал хэн ч энэ бүсэд орж ирэхгүй. Иймээс энэ бүсийнхээ газрын 50 хувийг хоёр хөрш болон, бусад хөрөнгө оруулагчдад түрээ-сээр эзэмшүүлэх хэрэгтэй байна. Энэ дэлхийд үйл ажиллагаа нь сайн явж байгаа чөлөөт бүсийн ихэнх нь ингэж явж байгаа. Энэ хурдны замын санхүүжилтэд зөвхөн түүхий нүүрс, төмрийн хүдрийн экспортын татварыг Дэд бүтцийн хөгжлийн сан байгуулах замаар зориулах боломжтой. Жишээ нь Японы Ерөнхий сайд байсан К.Танака гэдэг нөхөр Японы нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг энэ орны дэд бүтцэд бүрэн зарцуулж ирснээр өнөөгийн Японы тэр чанартай дэд бүтэц бий болсон. Хурдан галт тэрэгний төмөр зам ч адилхан.

-Та есөн гишүүнийөргөн барьсан асуудлыг Төрийн байгуулалтын байнгынхороогоор хэлэлцэх шаардлагагүй гээдбуцаачихлаа ОдооДараагийн алхмаахийнэ гэж Н.Батбаяргишүүн бас хэлсэн. Дараагийн алхам ньюу байхад. Ер нь яаягэж бодож байна?

-Ер нь, дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй  гэгч  болчхоод байна. Хууль тогтоогчид нь баталсан хуулиа мөрдөхгүй юм бол хэн мөрдөх вэ. Байнгын хороо  бол УИХ-ын бүтэц. Байнгын  хорооны дарга хурлыг зөвхөн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн хүрээнд удирдах үүрэгтэй. Тэрнээс Үндсэн хууль тайлбарлаад суугаад байж болохгүй. Энэ ажлыг Үндсэн хуулийн цэц хариуцдаг юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь есөн гишүүний саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах эсэхээр санал хураасан нь хууль зөрчсөн. Эцэстээ УИХ-ын удирдлага Ерөнхий сайдыг огцруулах саналыг долоо хоногийн дотор Байнгын хороогоор хэлэлцүүлэх нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, энэ асуудал нь Үндсэн хуулийн цэцэд очихоор боллоо. Байнгын хорооны даргын хууль зөрчсөн энэ үйлдэл нь үнэндээ намын удирдлага битгий хэлэлцүүл гэсэн, би хуулийг биш намын удирдлагын чиглэлийг баримтална гэсэн ойлголттой утга нэг болоод байна. Энэ нь эрх зүйт төр, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргын зарчмаас хазайж, социализмын үеийн намаас өгсөн чиглэл, даргын үгээр ажилладаг үе хэвээрээ байгааг харуулсан. Ерөнхий сайдыг огцруулах хуулийн үндэслэл нь Үндсэн хуулийн УИХ-ын бүрэн эрхтэй холбогдсон 25-дугаар  зүйлийн 25.1.6.-Д "УИХ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд  зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах эрхтэй", мөн хуулийн

41.1.-ийн "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна", "Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ" гэсэн заалтууд юм. Энэ үндсэн хуулийн заалтыг УИХ-ын тухай хуульд бүр ойлгомжтой болгоод УИХ-ын гишүүний бүрэн эрхэд "УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эргүүлэн татах, огцруулах санал гаргах" гэж заасан бай-гаа. Тэрнээс үүнийг Засгийн газрыг огцруулахтай, эсхүл Ерөнхий сайд Засгийн газрын 50 хувийн саналтай тэнцэнэ гэсэн хуульд байхгүй ойлголттой холбож тайлбарлаад байх нь утгагүй юм.

-Та хэдэд заавал Ерөнхий сайдыг огцруулах шаардлага байгаа юм уу?

-Бид Ерөнхий сайдтай хувийн ямар ч асуудал байхгүй ээ. Ганцхан УИХ-ын гишүүд цаашид төрийн хууль дээдлэх , хэрэгжилтэд хяна тавих, Монгол Улсын эр; ашгийг дээдлэх зарчим, тангарагаасаа ухрах уу үгүй юү гэдэг сонголт. Энэ бүхнийг төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх барих эрхтэй иргэд, сонгогчид хараад сууж байна. Ерөнхий сайдын дангаараа хөрөнгө оруулагчтай хамтарч Оюу толгойн гэрээг байгуулахад мөрдөх ёстой байсан УИХ-ын 57-дугаар тогтоолыг бүрэн хэрэгжсэн гэсэн заалт бүхий мэдэгдэл гаргасан нь Үндсэн хуулийг зөрчсөн. Ингэснээрээ Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг бараг хаасан. Хөрөнгө оруулагч цаашид энэ мэдэгдлийг бариад юу гэж хэлэх нь ойлгомжтой биз дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.