Г.Баярсайхан: С.Баярцогтыг хувийн зардлаар томилолтоор явсныг буруутгах үндэслэл алга
УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаж Сангийн сайд С.Баярцогттой холбоотой иргэний гомдлыг хэлэлцлээ. С.Баярцогт сайдыг гадаадын байгууллагын зардлаар гадаадад томилолтоор явж Монгол Улсын Засгийн газрын өмнөөс хуралд оролцсон. Энэ нь УИХ-ын гишүүн болон өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийг зөрчсөн хэмээн УИХ-ын Ёс зүйн дэд хороонд иргэн Б.Лхагважав гомдол ирүүлсэн юм. Дэд хорооны хурал хаалттай болсон бөгөөд Г.Баярсайхан, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Су.Батболд нарын дөрвөн гишүүн оролцов. Дэд хорооны дарга Г.Баярсайханаас ямар шийдвэр гаргасныг тодруулав.
-С.Баярцогт сайдын талаар Ёс зүйн дэд хорооны гишүүд ямар шийдвэр гаргасан бэ?
-Ёс зүйн дэд хорооны хуралдааныг хоёр шатлалтай хийх ёстой. Эхний ээлжинд иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх шаардлагатай эсэхийг шийдэх юм. Шаардлагатай гэж үзвэл ёс зүйн зөрчил мөн эсэхийг дэд хороо шалгах ёстой. Гэвч гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
-Ямар үндэслэлээр ингэж үзэв?
-Монгол Улсын Засгийн газрын томилолтоор албан ёсоор явсан юм байна. Энэ нь улсаа сурталчлах үйл ажиллагааг Засгийн газрын гишүүний хувьд хийсэн гэсэн дүгнэлт хийлээ. Төрийн бусад байгууллагын шалгалтын дүнг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр очиж үйл ажиллагаанд нь оролцох зардлыг өөрөө гаргасан юм байна. Үүнийг өөр байгууллагын зардлаар явсан гэж үзэх үндэслэл алга. Иймээс Ёс зүйн дэд хорооны гишүүд энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
-Засгийн газар албан томилолт өгчихөөд зардлыг нь дааж чадаагүй гэсэн үг үү?
-Засгийн газрын албан томилолтоор явж зохих шаардлагатай хуралд оролцсон байна. Томилолтынхоо хүрээнд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн. УИХ-ын гишүүд бид зарим тохиолдолд тойрогтоо ажиллахдаа хувийн зардлаар явдаг. Хувийн зардлаар томилолтоор явахыг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн.
-Гадаадынбайгууллагын зардлаар яваагүйгэж үү?
-Тийм зүйлийг зохих байгууллагууд тогтоогоогүй.
-Ёс зүйн дэд хорооны гишүүд санал нэгтэй шийдвэр гаргаж чадсан уу?
-.0лонхиороо шийдсэн