2012.09.24

"Сэжигтэй" томилгоонууд

Шинэ Засгийн газрын томилгоонууд үргэлжилсээр байна. Томилгоо үргэлжлэх тусам ашиг сонирхлын зерчилтэй байж мэдэх томилгоо нэмэгдэж байгаа тухай олон нийт шуугиж байна. Олны анхаарал татсан "сэжигтэй" томилгоонуудыг багцлан хүргэж байна. Эдгээр томилгоог Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөес урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд хийсэн байх ёстой. Тиймээс хуульд хяналт тавих үүрэгтэй Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар үүргээ биелүүлж дараахь томилгоо "сэжигтэй" эсэхийг шалгаж тодорхой болговол яасан юм бэ. Ингэвэл хардаж байгаа олон нийт болоод хардуулж байгаа албан тушаалтнуудын хэн хэнд нь тустай биз ээ.

  • Ерөнхийлөгчийн ах Ц.Арсландорж "Улаанбаатар зам засвар, арчлалт компани" нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга
  • УИХ-ын дарга З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлзий Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрын дарга
  • Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга
  • УИХ-ын дэд дарга С.Баярцогтын дүү С.Баярбат Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга
  • зуйн сайд Х.Тэмүүжингийн төрсөн дүү Х.Хулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Хууль эрх зүйн газрын дарга
  • УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн эхнэр У.Сауле Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ мониторингийн газрын дарга
  • УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржын ах М.Төмөрбаатар нийслэлийн өмчийн Харилцааны газрын дарга
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.