Г.Баярсайхан: С.Баярцогт өөрөө зардлаа гаргасан
Ес зүйн дэд хороо иргэн Б.Лхагважавын тус хороонд ирүүлсэн гомдлыг хаалттай хэлэлцлээ. Тэрбээр Сангийн сайд С.Баярцогт гадаад улс руу албан томилолтоор явахдаа "Айвенхоу майнз"-ын урилгаар Нъю-Йоркийн Хөрөнгийн биржийн уйл ажиллагаанд оролцож, хонх цохьсон нъ ёс зүйгүй хэрэг гэсэн утгатай гомдлыг cap гаруйн өтнө уг хороонд ирүүлжээ. Хуралдааны талаар Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас тодрууллаа.
-Иргэн Б.Лхагважавын Сангайн сайдын нэр дээр гаргасан өргөдлийн дагуу танай хороо хаалттай хуралдлаа. Ямар шийдвэр гарсан бэ?
-Иргэн Б.Лхагважаваас ирсэн гомдлын дагуу Ёс зүйн дэд хороо хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Хурлыг хоёр шатлалтайгаар хийдэг. Эхнийх нь өргөдлийг хэлэлцэх шаардлагатай эсэх. Дараа нь шаардлагатай гэж үзвэл ёс зүйн зөрчил мөн эсэхийг шалгах ёстой. Сангийн сайд албан ёсоор Засгийн газрын томилолтоор явсан юм байна. Үүгээр ч зогсохгүй эх орноо сурталчлах үйл ажиллагааг Засгийн газрын гишүүний хувьд хийсэн гэсэн дүгнэлтэд хүрлээ. Дээрх шийдвэрийг төрийн шалгах эрхтэй бусад байгууллагын дүгнэлтийг үндэслэн гаргасан. Сангийн сайд С.Баярцогт Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр очиж үйл ажиллагаанд оролцох зардлыг өөрөө хувиасаа гаргасан. Өөр байгууллагын зардлаар явсан гэх үндэслэл байхгүй. Тиймээс Ёс зүйн дэд хорооны гишүүд уг асуудлыг цаашид хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзлээ.
-Тэгэхээр Засгийн газар сайдынхаа томилолтын зардлыг дааж чадахгүй байна гэж ойлгож болох уу? Түүнийг гадны байгууллагын зардлаар явсан гэж байсан?
-Сангийн сайд Засгийн газрын албан томилолт зайлшгүй шаардлагатай хурлуудад оролцсон юм билээ. Албан ёсны томилолтынхоо хүрээнд Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд оролцсон гэж Ёс зүйн дэд хороо үзсэн. УИХ-ын гишүүн зарим тохиолдолд тойрогтоо хувийн зардлаар явдаг. Тэгэхээр тус үйл ажиллагаанд хувийн зардлаар яваад ирснийг буруутгах үндэслэл байхгүй. Гадны байгууллагын зардлаар явсныг тогтоогоогүй. Харин дээрх шийдвэрийг Ёс зүйн дэд хороо олонхиороо шийдсэн.