Я.Батсуурь:Боломжоо ашиглаад хөрөнгө оруулалтаа хийх нь зөв
Энэ жил төсвийн боломж сайн байна.
2011.11.17

Я.Батсуурь:Боломжоо ашиглаад хөрөнгө оруулалтаа хийх нь зөв

Монгол Улсын Засгийн газар нэгэнт л Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшинэ гээд гэрээ, хэлэлцээр хийчихсэн учраас гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Энэ жил төсвийн боломж сайн байна.

Тиймээс энэ боломжоо ашиглаад хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй.

Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хийхээр бол эх үүсвэрийг нь олон талаас бүрдүүлэх байх. Юун түрүүнд төсвийн орлогоор хийгээд хүрэлцэхгүй бол урьдчилгаа зээлээр зохицуулж болно. Урьдчилгаа зээлийг хаанаас авах талаар тодорхой шийдсэн асуудал байхгүй байгаа. Тиймээс жичид нь ярьж шийдэх байх. Аль алинаас нь л бүрдүүлж болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.